SeT:
Амьдарлыг арай өөрөөр тольдох сэтгэл бидэнд байна.
Аз жаргалын төлөө тэмцэх хүсэл зорилго ирээдүй байна.
Бид залуу байна тиймээс цус халуун байна.
Эрч хүчээр дүүрэн насандаа залуус үнэхээр залхуу байна.
Гээд хэлхээр зарим нь надруу муухай харан ярвалзхын.
Эцэг эхийн буян дээр дээшээ харан тарвалзхын.
Хэрээ мэдэж бяраа танихгүйгээр тэд шаагилдхын.
Эхийн хэвлээс төрөөгүй мэт ааш гарган таахалзхын.
Zero:
Залуу халуун насандаа ихийг хийж бүтээхийн төлөө.
Залхууралгүй урагшилах залуусын эрх чөлөө.
Сурч боловсроод амьдрал дээр хэрэгжүүлэх.
Сурсан мэдсэн зүйлээ хожим нь ухаарч эрэгцүүлэх.
Чадахгүй зүйл бүтэхгүй юм бидэнд огт байхгүй.
Учир нь бидэнд залуу нас байна юу ч хийхээс айхгүй.
Алдаанаасаа суралцаж бартаа саадтай тулалдаж.
Амьдрал хэмээх хөлгүй далайд амар сайхан жаргаяа...
Дахилт Сэржээ:
Ганц олдох залуу насаа
Галзуу мэт бид өнгрөөнө
Ганц л зүйлийн төлөө тэмцэж
Цээжинд амьдрал хөнгрөөнө
Гарах гарцгүй өнжих өдрүүд бий
Гутарч гундахгүй алив үүнийг хий...
Monk:
Хэцүү байлаа гээд зорилгоосоо шантрах уу.
Хийсэн зүйлгүй залуу насны гал дөлөө унтраах уу.
Иргээд хархад хийсэн зүйлтэй бардам байя.
Инээмсэглэн амжилт өөд өгсөх замыг хайя.
Өндөрт ниссэн бүргэд адил салхи сөрөн дайрна.
Хийж бүтээсэн зүйлгүй өнгөрөх залуу нас минь хайран.
Тиймээс залуусдаа уриалая ганц олдох залуу нас.
Тэртээд гэрэлтэх наран адил шатаж байдаг халуун бас.
Michael:
Амьдралд чи алдах юм бол шантрахгүйгээр урагшил.
Эхлүүлснийгээ гүйцээдгүй нь залуус бидний муу зуршил.
Айвал бүү хий хийвэл бүү ай учир нь хожим харамсахгүй.
Хийсэн зүйлдээ эзэн нь бай гуниг зовлон амсахгүй.
Халаасанд минь мөнгө байхгүй ч хүсэл зорилго мөрөөдөл бий.
Хүсэл зорилгодоо хөтлөгдөн өөрийн хүссэн зүйлээ хий.
Бардам сэтгэл түргэн зангаар бүхнийг шийдэх нь зөв гэж үү?
Бараан эрээн энэ хорвоод жаргал зовлон энэ тэнцүү...
Дахилт Сэржээ:
Ганц олдох залуу насаа
Галзуу мэт бид өнгрөөнө
Ганц л зүйлийн төлөө тэмцэж
Цээжинд амьдрал хөнгрөөнө
Гарах гарцгүй өнжих өдрүүд бий
Гутарч гундахгүй алив үүнийг хий...
TriGGeR Т:
Өглөө болгон нойрмоглон сэрэх.
Үе надад зөндөө бий.
Өнгөрсөн бүхнийг эрэгцүүлэн.
Өөрийн хүссэн зүйлээ би хийнэ...
Яагаад гэвэл бид амьдарлаас залуу насны Кайфыг авдаг.
Яалтач үгүй хатуу амьдрал шүд зуун бүгдийг давдаг.
Яах ёстойгоо мэдэхгүй барисан зүйлээ газар савдаг ч.
Ямартай ч байсан залуу байна гээд дээшээ хардаг...
Дахилт Сэржээ:
Ганц олдох залуу насаа
Галзуу мэт бид өнгрөөнө
Ганц л зүйлийн төлөө тэмцэж
Цээжинд амьдрал хөнгрөөнө
Гарах гарцгүй өнжих өдрүүд бий
Гутарч гундахгүй алив үүнийг хий...
Monday, September 9, 2013
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment