Thursday, September 12, 2013

Tagged Under: , , , ,

Gee & Desant - Унаа

By: cptnet976 On: 6:39 PM
  • Let's Get Social


  • Миний унаа олон сарын лизингээр
    Надад ирсэн хэдэн саяын физикээр
    Төлж бараагүй өрийг өдий хүртэл гүйцээхээр
    Надтай зүтгэж байгаа үргэлж дундуур гүзээгээр
    Шар нь үргэлж асна унаа минь үүнд дасна
    Шатахуун түгээгүүрээр өдөртөө хэд ч гарсан
    Над шиг лавина шөнөдөө гадаа тавина
    Гоц гойд зүйлгүй хулгайчид үл авна
    Бүдүүн яндангүй чимээ гэдэг чихэнд амар
    Бүтэн будганд орж үзээгүй ч гангална намайг замаар
    Бөгсөө чамаар үүрүүлээгүй миний дамар
    4 дугуй эргэнэ өвөл зун хавар намар
    Уралдвал машинуудтай адилхан газар хорооно
    Тоормос дараад байсан бол унтраад тэр дороо
    Учир нь мэдээж хэрэг бензиндээ горойно
    Тултал гишгэхгүй нам хаазаар урагш цоройно

    Дахилт:
    Үргэлж хамт зөвхөн надад таарсан унаа минь
    Үүнийгээ би унаад чиний хажууд цунами
    Ямагт урагшаа улаанбаатарын замаар шаана
    Алив одоо хэн нь миний хажууд суумаар байна

    Үргэлж хамт зөвхөн надад таарсан унаа минь
    Үүнийгээ би унаад чиний хажууд цунами
    Ямагт урагшаа улаанбаатарын замаар шаана
    Алив одоо хэн нь миний хажууд суумаар байна

    Хамаа энэ бол миний унаа
    Хамгийн ширүүн тоглоомын дунд HUSTLE хийхээр явнаа
    Миний унаанд хүмүүс зөвхөн мөнгөө өгөхөөр суунаа
    Нэгэнт суусан хүний амаар нь орж зүрхээр гарнаа
    Yeaahh, Нэгэн жигд хэмээр явж холын замд нүх сүвээр жийп гэмээр гарч
    Хол ойрын бүх хүмүүс хэн явсныг харж
    Хоёр хөлийг нэг болгох нэг ёсны зарц
    Хаалгаа хаагаад түлхүүр түлхээд аажим гишгэнэ
    Хүмүүс замаас холдож дуунаас дайжин тийшлэнэ
    өгсүүр газарт 4 дугуй маажин дээшилнэ
    D-SIZE хувцсыг багаажиндаа ачин тээшлэнэ
    Yeahh, Жинхэнэ хип хоп дуу шаана
    Тойргийн гадуур хүмүүсийг бол нээх тоохгүй шаана
    Миний унаанд миний хүмүүс дээр дооргүй шаана
    Хотын зам дээр бид хоёр хайр найргүй шаана

    Дахилт:
    Үргэлж хамт зөвхөн надад таарсан унаа минь
    Үүнийгээ би унаад чиний хажууд цунами
    Ямагт урагшаа улаанбаатарын замаар шаана
    Алив одоо хэн нь миний хажууд суумаар байна

    Үргэлж хамт зөвхөн надад таарсан унаа минь
    Үүнийгээ би унаад чиний хажууд цунами
    Ямагт урагшаа улаанбаатарын замаар шаана
    Алив одоо хэн нь миний хажууд суумаар байна

    Хурдны хаан биш хурдны боол би
    хууль сахиулах надаас хүчит хувцсны гол бий
    Хурандаа танилгүй хуруундаа зоосгүй
    Хувцсыг яаж барах билээ
    Хувь тавилан босс хооё

    Хурдыг хэтрүүлэхгүй хуулийг дагах үедээ дагана
    Хулигаан зан минь хөдөлбөл даварч саагах үедээ саагна
    Гадаа хонуулахгүй миний хөнжил гудас ор дэр
    Хоргодох байр миний хоёр дахь гэр

    Уурлах юу байхав, унаагүй ч хүн байна
    Улсын тээвэрт хөрөнгө оруулж сураагүй ч хүн байна
    Жолоодсон тэргээрээ гангарах хэмжээнд баяжаагүй ч
    Жор нь таарсан машин намайг явган хаячхаагүй

    Энэ бол Д - гийн унаа, Энэ бол Жий - гийн унаа
    Үнэнээ өч үгээ хэл ,,, наашаа суунаа
    Энэ бол Жий - гийн унаа, Энэ бол Д - гийн унаа
    Ярих юм байна явах зүйл байна алив суугаач хамаа

    Дахилт:
    Үргэлж хамт зөвхөн надад таарсан унаа минь
    Үүнийгээ би унаад чиний хажууд цунами
    Ямагт урагшаа улаанбаатарын замаар шаана
    Алив одоо хэн нь миний хажууд суумаар байна

    Үргэлж хамт зөвхөн надад таарсан унаа минь
    Үүнийгээ би унаад чиний хажууд цунами
    Ямагт урагшаа улаанбаатарын замаар шаана
    Алив одоо хэн нь миний хажууд суумаар байна

    0 comments:

    Post a Comment